Цэнхэр хотхон гэхээр ардчилал ялсан хот гэж сонгуультай бүү холбож ойлгоорой. Бүх барилгууд нь цэнхэр сэндвичээр баригдаж байгаа болохоор нь өнгийг нь хэлсэн юм. Энэ бол Оюу-Толгойн уурхай. Хүссэн ч эс хүссэн ч энэ уурхайн тухай монголчууд ярихгүй өнгөрч чадахаа байсан сэдэв. Манай монголчууд энэ төслөөс их ирээдүй хүлээж байсан болохоор жаахан гонсгор байгаа л даа. 20-30 жилийн настай сэндвичээр барилга барина гэдэг чинь энэ хугацаанд бүх баялагыг маань ухаж ачаад явчихна. Үлдэх сайхан хотхон ч үгүй хэнд ч хэрэггүй ашиглах хугацаа нь дууссан барилгын балгастай л үлдэх юм байна даа гэж хардах хүмүүс ч байна.