Ажил хийж амьдралаа сайжруулах
хүсэлтэй хүн, хийх ажилтнаа хүлээсэн ажлын байрууд хаа сайгүй л байх юм. Бүр тодруулбал ажил хийх сонирхогч, ажил хийлгэх ажил олгогч аль аль нь хайгаад зар тавьчихсан хүлээж байгааг зар мэдээгээр сонсож болно.
Засгийн газарч ажлын байр нэмэгдүүлж байгаагаа зарлаад тэнд энд өчнөөн үйлдвэр ашиглалтад орж тууз хайчлаад.
Гэсэнч ажилгүйдэл буурахгүй байгаа нь юуных вэ? Манайхны залхуу бэлэнчлэх сэтгэлгээтэй холбоотой юу, цалин хөлс гээд амьдрал залгуулах хэдэн бор юм нь багадаад хайран цагийг нь гарздаад ажиллах сонирхолд нийцэхгүй байна уу? ямартайч ажилгүйдэл буурахгүй байгаа нь л үнэн.
Байгаа ажлын байр нь хүнийг хэр үнэлдэг, ажил сонирхогч маань хэр ур чадвартай вэ гээд харилцан шаардлага хангах эсэх асуудал үүсдэг л байх.
Ажил олгогч нарт мэдээж чадамжтай ажилтан хэрэгтэй бол, ажилтанд чадамжийг зөв үнэлсэн цалин хангамж ашиг сонирхолыг төрүүлэх нь гол асуудал. Ажил олгогчид ажилд авсан ажилтнаа таних туршилтын хугацаа байлгүйл яахав. Юуны түрүүнд чадвар чадамжыг нь хөгжүүлэхийн оронд бага цалингаар нэг сарч болох нээ шулах хүсэлээр чадвар чадамж тааруу хэр нь өгсөн ажлыг голоод хийдэггүй, хариуцлагагүй, ажил хийдүүлдэг, бүтээмж муутай, нөхцөл голдог, хулгай хийдэг, архи уудаг гэхчлэн олон муу чанарыг нь дөвийлгөн хямдхан барьж байх сонирхолтой.
Яагаад энэ бүх муу чанаруудын цуглуулга болчоод хийхгүй байгаа тухай бодохоосоо өмнө ядуу байж хийсэнгүй, хятадууд ирээд ажил голохгүй хийгээд байхад гэсэн үнэлгээ багатай хүнд хүчир ажлаа тулгадагт байгааг ярих хүн бараг байхгүй. Үнэлгээ өндөр ажлыг голох хүнгүйг харин ярих хүн ховор.
Эзнээ хүлээсэн ажлын байр нь амьдрал сайжруулах нь бүү хэл амьдралынх нь наад захын хэрэгцээг хангах үнэлэмжгүй атлаа, урт цагтай, хүнд нөхцөлтэй тул хувийнхаа амьдралыг золин хүүхэддээч зориулах цаг наргүй зүтгэж зүтгэж арай гэж хоосон хонохгүй байгаа айл зөндөө бий, тэд үлдэж байгаа хэрэглээгээ юугаар нөхөж болгох вэ??? Хамгийн их стресстэй улсаар шалгарсан нь хөдөлмөрийн үнэлэмж муугаас амьдралын чанар муудаж, эрүүл мэнд, үр хүүхдээ анхаарч чадахгүйд хүрч байна. Энэ нь хүүхдийн эрүүл саруул өсөж хөгжихөд хамгийн түрүүнд муугаар нөлөөлнө. Аргагүйдсэн нэг нь цөхөрч цуцаад ирэхээрээ сэтгэлээр унан архичин болж байхад зарим нэг нь хууль зөрчин аавын хаалга татахад хүрч эцэст нь хүүхэд л хохирогч болж үлддэг. Хүүхдэд сар бүр олгож буй 20000 төгрөг баячуудын хүүхдэд ач холбогдолгүй мэт боловч хүрэлцээгүйчүүдэд нэмэр болж байгаач хэтэрхий бага байна. Сард ядаж нэг хүүхдэд 100000 төгрөг эсвэл улсын цэцэрлэг олдохгүй байгаа энэ үед хувийн цэцэрлэгт явах зардалыг хагаслаад даачихвал хүүхдийн хөгжилд их хувь нэмэр болж эцэг эхэд нь ажлаа амар тайван хийж тэднийг өсгөж хүмүүжүүлэхэд их нэмэр болно доо. Харин үнэхээр ажилд дургүй ашигч гаруудад бол зүгээр хэвтээд хүүхдийн халамжаар амиа аргалаад байх магадлал бийг үгүйсгэж болохгүй. Илүүчилж балгаад эхнэр хүүхдээ гэзэгдээд байгаа тийм нөхдүүд байвал хүчээр хөдөлмөрийн лагерьт хүрз бариулдаг байвал зохино. Хүн бүрт тэгш боломж олгодог энэ нийгэмд хүн бүрийн чадамж адилгүй гэдгийг бодолцох ёстой. Мөнгөтэй хүнд сонголт байдаг бол ядуучуудад сонголт бараг байхгүйтэй адил. Тэд хүүхдээ улсын цэцэрлэгт өгвөл гэртээ оройн хоолтой, хувийн цэцэрлэгт өгвөл хоосон хонох тул гэртээ түгжээд азаа үзэж байна. Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага энэ байдлыг анзаараагүй дүр гарган таг сууна. Хааяа нэг хүүхдээ хайхрахгүй байгаа асран хамгаалагчдын эцэг эх байх эрхийг нь хасах тухай ярьж л хүүхдэд хайртайгаа харуулах юмдаа. Хүүхэд манай ирээдүй гэдэг нь лоозоноос хэтрэхгүй хэвээрээ.