Ээжийн минь ижий эмгэн буурал эмээ минь. Энэ дууг сонсох бүрт эмээ минь эрэхээ эргүүлэн, хүрэн тэрлэгтэйгээ таягаа тулан маймарч байгаа нь сэтгэлд бууна. Бид бүгдийн л сураг хүлээн суугаадаа эмээ минь. Маш их санах юмаа эмээгээ. Хүний хайлан болсон бурханлаг, амьдралын их ухаантай хүн тул олон сайхан сургаал нь амьдралын минь зарчим болон төлөвшжээ бидэнд. Сүүлийн үед эмээгээ санаад нэг ч гэсэн бодол санааг нь сонсохсон, үг дурсамжаас нь авч үлдэхсэн гэж бодох боловч очиж амжихгүй, ажил хийхгүй бол амьдрал зогсчих гээд байгаа юм шиг хойш тавьсаар яваадаа өөрийгөө зэмлэнэ. Утсаар ярилаа. Хөл гишгэж болохгүй суучих гээд байна гэнэ. Эм байнга ууж байгаа түүний хүчээр л байх шиг байна нойр хоолонд тааруухан, бусдаар нээх өвдөөд байгаа юм алгаа гэж байна. Хөөрхий дөө бид бүгдийн төлөө борви бохис хийлгүй зүтгэж, өөртөө байгаа бүхнээ хороож жижгэрсээр хөлийг минь дөрөөнд, гарыг минь ганзаганд хүргэж үлдсэн дээ. Харин бид тэр хүний төлөө юу хийсэн билээ? Хариулт алга. Өчүүхэнээс өчүүхэн бид чинь ер нь хүний амьдад санааг нь, бурханы оронд одоход нь сүнсийг амар байлгах ухаанаар яагаад дутаад байдаг юм бэ?
No comments:
Post a Comment