Powered By Blogger

Wednesday, October 8, 2014

Намар

Намрын хонгор өдрийн хуйсганасан салхины аясад
Нөмөрт хоргодсон навчис хөг нэмэн шарчигнан эргэлдэхүй
Ноохойгоо зөөчихөөд унтах цагаа хүлээн нарлах
Нуль өөхь годилд өвлийн жавар зуд юуны нь хамаа байх вэ

Wednesday, February 19, 2014

Амьдрал сайхан

Дугаарын хязгаартайд хааяа ажилдаа алхана
Дутуу илүүгүй дөчин минутын газар
Төмөр зам дагахгүй бол золбин ноходтой
Төв замаа бараадвал аюул багатай

Нааш цааш явах замын дунд хэрд
Нохой хэрээ эргэлдсэн хогын хонхор бий
Ноднин намар сүүлийн удаа явахад
Ноорхой овоохойтой нэгэн бүл
Нөмөр бараадсан буусан байсан юм


Хаяандаа жаахан хэц татаад
Хатаах юмаа дэлгэсэн байдал нь
Хүүхэд том хүнийх холилдсон байх нь
Халуун бүлээрээ амьдарч байгаа юм байна даа гэсэн бодол төрүүлсэн сэн тэр үед.

Дүн хүйтний эрч харьсаных
Дугаарын хязгаарт явгарсных
Саяхны нэг өдөр бас л зам дагав
Сайх айлын барааг ахин харав

Манайх өнтэй давсан шүү гэх шиг
Маадгар гэгч нимгэн хувцастай авгай
Угаадастай хувингаа барин гарч ирж
Урдхан талдаа  цацачихаад

Уур савссан хогынхоо захад
Урагш харж сууж морь харчихаад
Ургаж буй наран зүг хараавчилан байж
Уухайлах мэт найтаачихаад ороод явчихав

Гэрт нь орж амьдралтай нь танилцаагүй ч
Гартаа тор дүүрэн ачаатай эр хүн тэднийх рүү алхахыг хараад
Амьдралын төлөө тэмцсэн л хүмүүс байгаа байхдаа гэх
Аядуу бодолд өрөвдөх сэтгэл төрөв

Нийслэлд байгаа амьдралын ялгааг олж хараасай дарга нар минь
Нэгийг бодож холыг хараасай дарга нар минь гэх бодол замын турш бодогдсоор.

Амьдрах сайхан