Дугаарын хязгаартайд хааяа ажилдаа алхана
Дутуу илүүгүй дөчин минутын газар
Төмөр зам дагахгүй бол золбин ноходтой
Төв замаа бараадвал аюул багатай
Нааш цааш явах замын дунд хэрд
Нохой хэрээ эргэлдсэн хогын хонхор бий
Ноднин намар сүүлийн удаа явахад
Ноорхой овоохойтой нэгэн бүл
Нөмөр бараадсан буусан байсан юм
Хаяандаа жаахан хэц татаад
Хатаах юмаа дэлгэсэн байдал нь
Хүүхэд том хүнийх холилдсон байх нь
Халуун бүлээрээ амьдарч байгаа юм байна даа гэсэн бодол төрүүлсэн сэн тэр үед.
Дүн хүйтний эрч харьсаных
Дугаарын хязгаарт явгарсных
Саяхны нэг өдөр бас л зам дагав
Сайх айлын барааг ахин харав
Манайх өнтэй давсан шүү гэх шиг
Маадгар гэгч нимгэн хувцастай авгай
Угаадастай хувингаа барин гарч ирж
Урдхан талдаа цацачихаад
Уур савссан хогынхоо захад
Урагш харж сууж морь харчихаад
Ургаж буй наран зүг хараавчилан байж
Уухайлах мэт найтаачихаад ороод явчихав
Гэрт нь орж амьдралтай нь танилцаагүй ч
Гартаа тор дүүрэн ачаатай эр хүн тэднийх рүү алхахыг хараад
Амьдралын төлөө тэмцсэн л хүмүүс байгаа байхдаа гэх
Аядуу бодолд өрөвдөх сэтгэл төрөв
Нийслэлд байгаа амьдралын ялгааг олж хараасай дарга нар минь
Нэгийг бодож холыг хараасай дарга нар минь гэх бодол замын турш бодогдсоор.
Амьдрах сайхан
No comments:
Post a Comment