Powered By Blogger
Showing posts with label амьтан. Show all posts
Showing posts with label амьтан. Show all posts

Wednesday, June 22, 2011

Зараа

Чак,Намжаа хоёр, сая бид хоёр нэг зараа бариад шургуулгандаа хийчихлээ тэжээнээ гээд л бөөн сонинтой амьтад орж ирэв. Тэгтэл манай үүдээр нэг зараа гүйж явахыг хараад, Өө дахиад нэгийг оллоо хоёртой боллоо хосоороо зүгээр гэцгээн, баярлаад гэрлүүгээ аваад явлаа. Гэртээ орсоноо, Өө нөгөөх чинь алга, араараа гараад явчихаж энэ онгорхой юм байна, Өө энэ байна шдээ гээд л нэг зараагаа ахин олж баярлаад л бөөн онигоо инээдэм болж билээ. Зараа их идэмхий амьтан юм билээ гурван бууз өгсөн хоёрыг нь идэчихэж байгаа юмдаа. Өргөстөй л болохоос хөөрхөн амьтан шүү. Бөмбийгөөд л гүйж явдагсан. Сүүлийн үед зараа үзэгдэхээ байж. Юм юманд сайн гэж цуурсанаас хүмүүс хот руу нэлээд зөөх шиг болсон түүнээс л болсон байх даа. Бас хятадууд шарж иддэг гэсэн.

Tuesday, May 4, 2010

Муур ухаантай амьтан


Манай Мөнжөө ахынх цөөн хэдэн малтай байлаа. Ойрын жилүүдэд ган болоод шандыг тойрч ойр нутагладаг хорооцуул гэх айлууд малын аясаа дагаад нэлээд алслан гарахаас аргагүй болцгоож оторт гарч. Ахынх ч оторлож зуугаад километрийн холд гарч зусангаа хэд хэдэн буйр сэлгэж нүүж гэнэ. Тэднийх алгаа гэдэг эрх нэг мууртай. Нүүдэл суудал гэж байж муураа хөдөө төөрүүлээд алдчихсан нь эргэж олдсонгүй өнгөрч. Намар хүүхэд нь сургуульд суух болоход төв барааддагаараа төвлөж буугаад муураа ч мартсан байж. Нэг өдөр нөгөө муур нь хүрээд ирж, бөөн баяр болцгоож, ухаантай амьтан гээд ямбатай алаг муужгай байх. Хаа байсан зуугаад км-н цаанаас гэрээ олоод ирсэнийг нь бодоход тэнэг амьтан биш дэгээ.