Намрын хонгор өдрийн хуйсганасан салхины аясад
Нөмөрт хоргодсон навчис хөг нэмэн шарчигнан эргэлдэхүй
Ноохойгоо зөөчихөөд унтах цагаа хүлээн нарлах
Нуль өөхь годилд өвлийн жавар зуд юуны нь хамаа байх вэ
baatar's blog
миний сэтгэлийн солгой хөг
Wednesday, October 8, 2014
Wednesday, February 19, 2014
Амьдрал сайхан
Дугаарын хязгаартайд хааяа ажилдаа алхана
Дутуу илүүгүй дөчин минутын газар
Төмөр зам дагахгүй бол золбин ноходтой
Төв замаа бараадвал аюул багатай
Нааш цааш явах замын дунд хэрд
Нохой хэрээ эргэлдсэн хогын хонхор бий
Ноднин намар сүүлийн удаа явахад
Ноорхой овоохойтой нэгэн бүл
Нөмөр бараадсан буусан байсан юм
Хаяандаа жаахан хэц татаад
Хатаах юмаа дэлгэсэн байдал нь
Хүүхэд том хүнийх холилдсон байх нь
Халуун бүлээрээ амьдарч байгаа юм байна даа гэсэн бодол төрүүлсэн сэн тэр үед.
Дүн хүйтний эрч харьсаных
Дугаарын хязгаарт явгарсных
Саяхны нэг өдөр бас л зам дагав
Сайх айлын барааг ахин харав
Манайх өнтэй давсан шүү гэх шиг
Маадгар гэгч нимгэн хувцастай авгай
Угаадастай хувингаа барин гарч ирж
Урдхан талдаа цацачихаад
Уур савссан хогынхоо захад
Урагш харж сууж морь харчихаад
Ургаж буй наран зүг хараавчилан байж
Уухайлах мэт найтаачихаад ороод явчихав
Гэрт нь орж амьдралтай нь танилцаагүй ч
Гартаа тор дүүрэн ачаатай эр хүн тэднийх рүү алхахыг хараад
Амьдралын төлөө тэмцсэн л хүмүүс байгаа байхдаа гэх
Аядуу бодолд өрөвдөх сэтгэл төрөв
Нийслэлд байгаа амьдралын ялгааг олж хараасай дарга нар минь
Нэгийг бодож холыг хараасай дарга нар минь гэх бодол замын турш бодогдсоор.
Амьдрах сайхан

Wednesday, August 7, 2013
Хүүхдийн мөнгө
Ажил хийж амьдралаа сайжруулах
хүсэлтэй хүн, хийх ажилтнаа хүлээсэн ажлын байрууд хаа сайгүй л байх юм. Бүр тодруулбал ажил хийх сонирхогч, ажил хийлгэх ажил олгогч аль аль нь хайгаад зар тавьчихсан хүлээж байгааг зар мэдээгээр сонсож болно.
Засгийн газарч ажлын байр нэмэгдүүлж байгаагаа зарлаад тэнд энд өчнөөн үйлдвэр ашиглалтад орж тууз хайчлаад.
Гэсэнч ажилгүйдэл буурахгүй байгаа нь юуных вэ? Манайхны залхуу бэлэнчлэх сэтгэлгээтэй холбоотой юу, цалин хөлс гээд амьдрал залгуулах хэдэн бор юм нь багадаад хайран цагийг нь гарздаад ажиллах сонирхолд нийцэхгүй байна уу? ямартайч ажилгүйдэл буурахгүй байгаа нь л үнэн.
Байгаа ажлын байр нь хүнийг хэр үнэлдэг, ажил сонирхогч маань хэр ур чадвартай вэ гээд харилцан шаардлага хангах эсэх асуудал үүсдэг л байх.
Ажил олгогч нарт мэдээж чадамжтай ажилтан хэрэгтэй бол, ажилтанд чадамжийг зөв үнэлсэн цалин хангамж ашиг сонирхолыг төрүүлэх нь гол асуудал. Ажил олгогчид ажилд авсан ажилтнаа таних туршилтын хугацаа байлгүйл яахав. Юуны түрүүнд чадвар чадамжыг нь хөгжүүлэхийн оронд бага цалингаар нэг сарч болох нээ шулах хүсэлээр чадвар чадамж тааруу хэр нь өгсөн ажлыг голоод хийдэггүй, хариуцлагагүй, ажил хийдүүлдэг, бүтээмж муутай, нөхцөл голдог, хулгай хийдэг, архи уудаг гэхчлэн олон муу чанарыг нь дөвийлгөн хямдхан барьж байх сонирхолтой.
Яагаад энэ бүх муу чанаруудын цуглуулга болчоод хийхгүй байгаа тухай бодохоосоо өмнө ядуу байж хийсэнгүй, хятадууд ирээд ажил голохгүй хийгээд байхад гэсэн үнэлгээ багатай хүнд хүчир ажлаа тулгадагт байгааг ярих хүн бараг байхгүй. Үнэлгээ өндөр ажлыг голох хүнгүйг харин ярих хүн ховор.
Эзнээ хүлээсэн ажлын байр нь амьдрал сайжруулах нь бүү хэл амьдралынх нь наад захын хэрэгцээг хангах үнэлэмжгүй атлаа, урт цагтай, хүнд нөхцөлтэй тул хувийнхаа амьдралыг золин хүүхэддээч зориулах цаг наргүй зүтгэж зүтгэж арай гэж хоосон хонохгүй байгаа айл зөндөө бий, тэд үлдэж байгаа хэрэглээгээ юугаар нөхөж болгох вэ??? Хамгийн их стресстэй улсаар шалгарсан нь хөдөлмөрийн үнэлэмж муугаас амьдралын чанар муудаж, эрүүл мэнд, үр хүүхдээ анхаарч чадахгүйд хүрч байна. Энэ нь хүүхдийн эрүүл саруул өсөж хөгжихөд хамгийн түрүүнд муугаар нөлөөлнө. Аргагүйдсэн нэг нь цөхөрч цуцаад ирэхээрээ сэтгэлээр унан архичин болж байхад зарим нэг нь хууль зөрчин аавын хаалга татахад хүрч эцэст нь хүүхэд л хохирогч болж үлддэг. Хүүхдэд сар бүр олгож буй 20000 төгрөг баячуудын хүүхдэд ач холбогдолгүй мэт боловч хүрэлцээгүйчүүдэд нэмэр болж байгаач хэтэрхий бага байна. Сард ядаж нэг хүүхдэд 100000 төгрөг эсвэл улсын цэцэрлэг олдохгүй байгаа энэ үед хувийн цэцэрлэгт явах зардалыг хагаслаад даачихвал хүүхдийн хөгжилд их хувь нэмэр болж эцэг эхэд нь ажлаа амар тайван хийж тэднийг өсгөж хүмүүжүүлэхэд их нэмэр болно доо. Харин үнэхээр ажилд дургүй ашигч гаруудад бол зүгээр хэвтээд хүүхдийн халамжаар амиа аргалаад байх магадлал бийг үгүйсгэж болохгүй. Илүүчилж балгаад эхнэр хүүхдээ гэзэгдээд байгаа тийм нөхдүүд байвал хүчээр хөдөлмөрийн лагерьт хүрз бариулдаг байвал зохино. Хүн бүрт тэгш боломж олгодог энэ нийгэмд хүн бүрийн чадамж адилгүй гэдгийг бодолцох ёстой. Мөнгөтэй хүнд сонголт байдаг бол ядуучуудад сонголт бараг байхгүйтэй адил. Тэд хүүхдээ улсын цэцэрлэгт өгвөл гэртээ оройн хоолтой, хувийн цэцэрлэгт өгвөл хоосон хонох тул гэртээ түгжээд азаа үзэж байна. Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага энэ байдлыг анзаараагүй дүр гарган таг сууна. Хааяа нэг хүүхдээ хайхрахгүй байгаа асран хамгаалагчдын эцэг эх байх эрхийг нь хасах тухай ярьж л хүүхдэд хайртайгаа харуулах юмдаа. Хүүхэд манай ирээдүй гэдэг нь лоозоноос хэтрэхгүй хэвээрээ.

Wednesday, April 17, 2013
Алдаа мандтугай
Хань минь урьд нэгэнтээ ингэж бичиж байхад нь алга ташин дэмжээгүйч бас эсэргүүцэн эгдүүцээгүй
өнгөрч билээ. Учир нь түүний минь зөв.
Дээлэндээ багтахгүй сагасан авъяас билэг, эрдэм чадалтан монголд маань олон. Тэд
биднийл адил алдаж онож асаж унтарч явдаг. Түүхэнд ч олон сайхан хүмүүс амьд ахуйдаа галзуу солиотойгоороо дуудуулан хавчигдан гундаж явсан байдаг юм. Чөлөөт нийгэмд шилжсэнээс хойш манай олны танил хүмүүсийн ааш аяг, ажил амьдрал нь чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгслийн борлуулалтанд нөлөөлөхүйц чухал сэдэв болон ил болов. Бид ч их сонирхоно. Сайн сайхан байдалд нь бахархан даган дуурайх ба элдэв алдаанд нь гутаран үзэн ядна. Арга ч үгүйдээ бид чинь тэднийг сайн сайхан бүхний загвар болгон харж эрч хүч үлгэр дууриал авч,
магтаж бас алдаршуулж байдгийн хувьд алдахад нь өөрөө алдсан мэт гутардаг юм. Олны танилч гэсэн тэд чинь бас биднийл ижил
хүний хувь заяанд төрсөн учир алддаг энддэг юм байх ёстойг бид хэзээч хүлээн зөвшөөрч байгаагүй нь тэднийг их зовоодог байх. Тэд
авъяас билгээрээ гайхуулаад зогсохгүй этгээд сонин ааш аягаараач алмайруулж
орхидогт нь бид хайртайгаа ухаардаггүй. Хийх бүтээхээ хэнээр заалгахгүй, бас өөрийнхөөрөө байж амьдарсаныхаа
төлөө зарим нь галзуу солиотойгоороо дуудуулан адлагдаж байгаа нь тэр. Бид тэдний хийж бүтээхийг нь дэмжээд байгаа юм шиг хэрнээ хөөрлөө сагалаа гэж элдэв нэр хоч өгч гутааж дарах гэж ихэд мачийж атаархнаа бас. Тэдний зарим нь дарагдах биш ирлэгдэн адарч байсан нь байхад зарим нь урмаар дутан гундаж гудамжинд атаархагчидын бахыг ханган ядарч явсан байдаг. Олны танил болсноор хувь хүнээ байгаад ард түмний өмч болдог энэ тэр гэсэн хөөрхөн мэхтэй тайлбараар бид их шүүнээ бас.
Нэг талаас бодвол үнэн ч, нөгөө талаас бодвол тэд хувь хүн учир алдах эрхтэй. Тэдний маань алдаж онон дуулиан шуугиан тарьсан тэсрэлт бидэнд шинэ эрч хүч сургамж
болж олон зүйлийг ойлгуулсан энерги болж цацарч байдагт
л бид сэрж сэтгэж амьдардаг байх. Бид шударга тайван нийгмийг хүсдэг. Үүнийг хүсдэггүй
хүн байхгүй байх. Би ч бас
тайван сайхан элбэг хангалуун амьдрах юм бол аз жаргал тэр шүү дээ гэхчлэн
боддог. Гэтэл хүн бүр сахилгатай хууль журмыг дагаж мөрддөг шударга эелдэг болж, биднийг амьд байлгаж ирлэж байдаг өнөө хэдэн гажууд маань үгүй болчихвол биднийг юу сэрээж сэргээж амьд байлгах юм бэ гэх бодол орж ирээд байдаг боллоо.
Дагваа аварга японы үндэсний бөхийн дэвжээг нь эзэгнэж ахуйдаа баарны эзнийг нь цохиж аархаагүй бол эх оронч сэтгэлийг минь
бадран оргилуулах ч байсан юмуу үгүй ч юмуу. Тэд маань биднийг сэрээж алдаж байг. Алдаа мандтугай.
Tuesday, March 5, 2013
Бямбаа
Saturday, December 1, 2012
Шинэ орон сууц
Манайх шинэ байранд захиалга өгөөд жил шахам хүлээж байж саяхан орсон юм. Хүсэхэд хясана гэгчээр барилгын компани товлосон хугацаандаа дуусна гэж байдаггүй юм байна. Удахгүй орчихно гээд аяны байдалд орчихсон бид удаан хүлээж нэлээд зутарч чирэгдсэн ч ус зөөх, түлээ нүүрс, үнс тоос гээд гэр хорооллын олон асуудал хөнгөвчлөгдөн амьдралд маань өөрчлөлт ороод бөөн баяраа. Айл гэрийн аз жаргалтай байхын үндэс нь тохилог орон сууц мөнөөсөө мөн билээ. Бидний үл хөдлөх хөрөнгөтэй болох, орчин үеийн тохилог орон сууцанд амьдрах чин хүсэл биелж байгаа юм чинь баярлалгүй яахав. Байрныхаа түлхүүрийг аваад нүүх болсон чинь манай эхнэрийн үзэмжээр хэрэглэж байсан тавилгууд маань гологдов. Шинэ байранд шинэ тавилга тавихгүй бол гутаана гэнэ. Би ч бас байраа хүндлээд эхнэрээ дэмжив. Тэгээд яахав хувцас хунар ойр зуурын хэрэглэдэг юмнуудаа хэдэн цаасан хайрцаганд хийгээд л авсаархан нүүгээд орчихлоо. Яг л шинэ оюутнууд өрөө хөлслөөд амьдралаа эхэлж байгаа шиг цаасан хайрцагтай хогшилоо буландаа хураачихаад сэтгэл ханамжтай гэж жигтэйхэн дутуу гучуугаа ч анзаарсан юмгүй аз жаргалтайгаар гудас дэвсгэр шалан дээр дэлгээд унтацгааж байгаа.
Сайхан тохижуулахад мөнгөнөөс хамааралтай цаг хугацаа хэрэгтэй болтой. Хэдийгээр шинэ байр боловч хөшиг тогтоогчоос эхлээд хадаж өрөмдөж тогтоох тохижолтын ажил мундахгүй, тэр бүгдийг хийх нь мэдээж эр хүн миний үүрэг тул хийх арга хайх боллоо.
Хайж ядаад ч байх юмгүй байрны маань орцны үүдэнд төрөл бүрийн ажил хийх зар наачихсан байна. Харвал тагт битүүлэх, төрөл бүрийн тавилга түргэн шуурхай захиалгаар хийж угсрах, хана тааз өрөмдөж эд зүйл тогтоох, интернет, кабел гээд л яг бидний хэрэгцээг бичээд наачихаж. Ашиглалтанд орж байгаа орон сууцны байруудад орох айлд юу хэрэгтэйг тэд сайн мэддэг ажээ. Мөнгө олж архи уух гэсэн хувь хүмүүсээс гадна мэргэшсэн хүмүүс, бригад ч байдаг болж. Мөнгө л байвал үйлчилгээ ойрхон болсон нь таатай.
Нэгэн зарын дугаар луу нь залгаад хөшиг тогтоогч тогтоолгох гэсэн юм гэвэл, би танай байранд ажиллаж байна дуусаад очъё, ахаа өөр хүн битгий дуудаарай гэж байна.
Алдчих вий гэж яарч байгааг нь хэ хэ хэ.
Төд удалгүй хаалга тогшиход нээж өгвөл архи сэнгэнүүлсэн хоёр залуу хайрцагтай ханын өрөм барьчихсан орж ирж хоёр хөшиг тогтоогч өрөмдөж тогтоож өгөв. Гэм нь жаахан дэвсгэртэй орж ирсэн дуудлагынхан маань хамаа намаагүй яаран сандран хайр найргүй л тачигнуулчих гээд айлгаад байснаас өөр муу юм болоогүй ээ. Санаанд таартал цэвэрхэн хийгээгүй ч гэсэн хөшигөө хийгээд харвал овоо айл шиг болчихож байнаа манайх. Хамжиж олж, хувааж уух хүсэлдээ хөтлөгдсөн хоёр халамцуу нөхөр маань ажлын хөлсөө авч баярлалаа дахиад юм гарвал над руу л хэлчиж байгаарай гээд манайхыг өмчлөөд л гарав. Тэд ид хорхойсож эхэлж байгаа үедээ тул олсон хэдээрээ нэг юм авах гээл яарсан хүмүүс л гарч одох шиг болсон. Тэр ч яахав.
Нэг нь халтуур хийж мөнгө олох, нөгөө нь тохижож байгаа хоёрын ашиг сонирхол нийлж хэн хэний маань хэрэгцээ биелж байгаагаас хойш яах вэ дээ.
Ер нь манай байрны хана хөнгөн блокоор дүүргэлттэй бололтой. Би барьж байхад нь ирж хараагүй болохоор мэдэхгүй л дээ. Анх ороход гал тогооны угаалтуургүй өгдөг юм билээ. Түүнийг авч тогтоохоор өрөмдөхөд өнгөнийхөө шаварыг л нэвтэрвэл өрөмний гол пүрхийгээд л орчих тул юм тогтооход хэцүү байсан.
Би хэдэн жилийн өмнө барилгын чанарын тухай бодлоо тэмдэглэн эмзэглэж байсан маань санаанд бууж байв.
Харин би, хотынхоо агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулж хорт утаа үйлдвэрлэхээ байсандаа сэтгэл хангалуун байгаа. Утаанбаатараа хоггүй цэвэрхэн, цэнгэг агаартай дэлхийн хамгийн цэвэр сайхан Улаанбаатар хот болгох юмсан. Дэлхийн түгшүүртэй улсуудын дэргэд манайх тайван сайхан амьдарч байгаа ч тохиолог сайхан амьдарч чадаж байгаа билүү бидний монголчууд. Сэтгэл хангалуун сайхан амьдарч байгаа ард түмэнг дэлхий хараад баярлана даа. Улс орон маань хөгжиж байна. Тэр хэрээр манайх өөдөлж яваа айл шүү.

Tuesday, June 26, 2012
Цэнхэр хотхон
Цэнхэр хотхон гэхээр ардчилал ялсан хот гэж сонгуультай бүү холбож ойлгоорой. Бүх барилгууд нь цэнхэр сэндвичээр баригдаж байгаа болохоор нь өнгийг нь хэлсэн юм. Энэ бол Оюу-Толгойн уурхай. Хүссэн ч эс хүссэн ч энэ уурхайн тухай монголчууд ярихгүй өнгөрч чадахаа байсан сэдэв. Манай монголчууд энэ төслөөс их ирээдүй хүлээж байсан болохоор жаахан гонсгор байгаа л даа. 20-30 жилийн настай сэндвичээр барилга барина гэдэг чинь энэ хугацаанд бүх баялагыг маань ухаж ачаад явчихна. Үлдэх сайхан хотхон ч үгүй хэнд ч хэрэггүй ашиглах хугацаа нь дууссан барилгын балгастай л үлдэх юм байна даа гэж хардах хүмүүс ч байна.
Subscribe to:
Posts (Atom)