Манай Энхээ, Жагай хоёр жоохон байхдаа хөөрхөн хүүхэд байж билээ. Нэг өдөр болжмор шувууг энэ ямар шувуу вэ гэж асуухад Жагай нь хэрээ гэсэн бол, Энхээ нь бярзуухай гэж дөхүүлэн бөөн инээдэм болж байсан даа. Одоо хоёр дүү минь сайхан залуус байгаа.
Friday, February 25, 2011
Хувь тавилан ба аз
Манай ангийнхан дотроос гэрлэж амжаагүйл яваа хоёр сайхан гар байдгийн. Хүний л амьдрал юм болохоор бид завдахгүй явсаар хааяа уулзахад та нар үр төл сайтай өнөр өтгөн сайхан амьдарч байгаа хүмүүс намайг яаж ойлгох вэ завгүй л гэцгээдэг гээд л үг хаях. Тухайн үед нь чамд хань олдоно, хүүхэдтэй ч болох нас байна энд тэнд юу яагаад мартаж санасан юм байхгүй юү гэж наргихад байхгүй л гэдэг байв. Бидэнд ч тэр бүр уулзаад сатааруулаад байх зав хаа байхав ёстой яалтай билээ нэг юм бодооч гээд л өнгөрдөг байв. Харин саяхан нэг нь Бага Нуур яваад хүүхэдтэйгээ уулзаж хамт зургаа татуулаад ирсэн нь тун их гайхшруулав. Сонирхвол 10 гаруй жилийн өмнө нэгэн бүсгүйтэй учир ургуулаад өнгөрсөн юмсанж. Мань хоёрыг илчлэх гэсэн шиг эцгээ хувилсан охин мэндэлснийг эх нь тухайн үедээ хэлээгүй гэнэ. Бүсгүй хүний бүрэг зангаараа энээ тэрээ гэж хөөцөлдөж хэл ам гаргалгүй хэрдээ л их ачааг үүрч ганцаар өсгөхдөө эх нь зөндөө л бодоо биз. Жил ирэх тусам өсөж томрох охиндоо эцгийг нь мэдүүлмээр байгаагаа найз нартаа ярьсан нь тус болсон хэрэг. Энэ нь ч зөв байж. Хүний хүүхэд аав гээд ярихад хүүхдэд ч хэцүү л байсан байж таараа. Манай хүн ч яахав алдаа нь аз авчирч оройтсонч эцэг хүний жаргалд умбасан амьтан, хүн хүнд зургийг нь үзүүлж шинжүүлүүлээд л. Адилхан юмаа гэвэл царай нь гэрэлтэж баярлаад л хэдэн хувьтай байна гээл маазарч байгаа нь хангалуун сэтгэлтэй байгаагийнх болтой.
Хүүхдийнх нь эхийн найз нар нь тааралдаад чи тэр хүүхдээ харж хандахад яадгийн, чиний хүүхэд шдээ энэ тэр гэж мэдээлж зэмлэж. Эхэндээ эргэлзэж гайхсан ч хармаар санагдаад болохгүй тул сураглан явж очсон нь энэ гэнэ. Элдэв паянгүй цэвэрхэн гоонь маань үнэнд гүйцэгдэж байгаа нь энэ. Хэргээ хүлээхийг улайна гэдэг, даврахыг цагаандаа гарах ба цайна ч гэдэг билүү баримт үлдээсэн үйлдэлээ хүлээн зөвшөөрөхөөс яахав.
Нөгөө нэг сайхан гар нь бас нэг хүнтэй учраад нэлээд хугацааг хамтдаа өнгөрүүлж байгаа аж. Тэр нь бас хөл хүнд болчлоо гэж байна гэнэ. За ашгүй чи чаджээ гээд баяр хүргэвэл минийх мөн болов уу? гэж мангартаж байна. Хэ хэ чи хамт амьдарч байгаа хүнээ хөл хүнд боллоо гэхэд итгэхгүй байгаа юмуу гэвэл үгүй хачин юмдаа гээд их гайхаж байгаа нь юу ч мэдэхгүй гэнэн хүүхэд шиг их хөөрхөн байнаа. Гараад ирэхээр нь өөрийгөө толинд харсан юм шиг л болох байх даа.
Хүсэл бүр хясал дагуулдаг бол, хясал бүрийг давж хүсэл биелдэг ажгуу. Хоёр найздаа азжаргал хүсэе.

Friday, February 18, 2011
Эмээгээ санахад сэтгэл уясана
Ээжийн минь ижий эмгэн буурал эмээ минь. Энэ дууг сонсох бүрт эмээ минь эрэхээ эргүүлэн, хүрэн тэрлэгтэйгээ таягаа тулан маймарч байгаа нь сэтгэлд бууна. Бид бүгдийн л сураг хүлээн суугаадаа эмээ минь. Маш их санах юмаа эмээгээ. Хүний хайлан болсон бурханлаг, амьдралын их ухаантай хүн тул олон сайхан сургаал нь амьдралын минь зарчим болон төлөвшжээ бидэнд. Сүүлийн үед эмээгээ санаад нэг ч гэсэн бодол санааг нь сонсохсон, үг дурсамжаас нь авч үлдэхсэн гэж бодох боловч очиж амжихгүй, ажил хийхгүй бол амьдрал зогсчих гээд байгаа юм шиг хойш тавьсаар яваадаа өөрийгөө зэмлэнэ. Утсаар ярилаа. Хөл гишгэж болохгүй суучих гээд байна гэнэ. Эм байнга ууж байгаа түүний хүчээр л байх шиг байна нойр хоолонд тааруухан, бусдаар нээх өвдөөд байгаа юм алгаа гэж байна. Хөөрхий дөө бид бүгдийн төлөө борви бохис хийлгүй зүтгэж, өөртөө байгаа бүхнээ хороож жижгэрсээр хөлийг минь дөрөөнд, гарыг минь ганзаганд хүргэж үлдсэн дээ. Харин бид тэр хүний төлөө юу хийсэн билээ? Хариулт алга. Өчүүхэнээс өчүүхэн бид чинь ер нь хүний амьдад санааг нь, бурханы оронд одоход нь сүнсийг амар байлгах ухаанаар яагаад дутаад байдаг юм бэ?
Thursday, February 17, 2011
чимх инээд
Манай хүү одоо хоёр ой зургаан сартай. Нэг өдөр ээж,эгч, эмээ гураваа харж байснаа ээж хөмсөгтэй, аниа хөмсөгтэй, эмээгийн хөмсөгийг оготноо идэчихсэн гэж бөөн инээдэм болгов. Эмээ нь хөмсөггүйг яаж анзаарсан юм болоо?
Subscribe to:
Posts (Atom)