Powered By Blogger

Saturday, March 5, 2011

Баяраа

Манай Баяраа багадаа дандаа л инээд хүргэж байдаг, бас юмыг их сонин сэтгэдэг эгдүүтэй хөөрхөн хүүхэд байсан юм. Нэг өдөр цонхоор харж байснаа ёолктой машин ирлээ гээд л хашгирлаа. Юу юм бол гээд харвал усны аж ахуйн өрөмдлөг хийдэг сэргэр ногоон машин байж билээ. Миний хүүд ёолк гэж тэгж л төсөөлөгддөг байж дээ. Харин бид өхөөрдөн хөхрөлдөж хачин төсөөлөлтэйд нь гайхаж байсан сан. Аав нь хүүгээ дандаа нялхаар нь хардаг боловч хүү минь нас биед хүрч.

No comments:

Post a Comment