Powered By Blogger

Sunday, March 6, 2011

Улсын Их Хурлын дарга

Их хурлын дарга тэргүүтэй зочид төлөөлөгчид Оюу толгой төсөлтэй газар дээр нь ирж танилцаж ажиллав. Та нарын их юм хийснийг хараад Оюу толгой төслийг хэрэгжүүлэхийн тулд хамтарсан засгийн газар байгуулж УИХ тогтоол гаргаж шийдсэн бидний шийдвэр зөв байсан байна гэв. Цаашид бас анхаарах юм байна гээд найман зүйлийг анхааралдаа авч шийдэх анхаарч ажиллахыг хүслээ. Одоогоор төсөлд ажиллаж байгаа гадаад монгол ажилчдын харьцаа 40-60%-тай байгаа юм байна. Энэ төсөл дээр монгол ажилчид 90% байх ёстой шүү гэж анхааруулав. Анхны хөрөнгө оруулалтаа нөхмөгц монголийн талын эзэмшил 50%-с доошгүй болох ёстой. Монгол орон 300 гаруй сумтай зарим нь төвөөс 2000 км алслагдсан ч бүгд цахилгаантай болж байгаа. Гэтэл энэ их баялагтай нутгийн иргэд, энэ том компанийн дэргэд байгаа баялагийн эзэн Ханбогд сум одоо болтол гэрэл цахилгаангүй байгаа нь орон нутагтай харилцах харилцаа муу байгаа юм байна гэж үзэж байна гэлээ. Баяжуулах үйлдвэрийг 2012 оны 6-р сараас өмнө ашиглалтанд оруулаарай ард тумэн засгийн газар их хурал бүгд их хүлээлттэй байгаа шүү гэв. Замын асуудлыг аль болох нүүдлийн мал аж ахуйг, малчдын амьдралын хэв маягыг хумихгүйгээр шийд гэв. Олон салаа зам тавилгүй жаахан өртөг зардал л нэмэгдэнэ биз нийлүүлээд тавивал байгаль орчинд хал багатай болно гэлээ. Бид байгалийн баялагаа аль болох эцсийн боловсруулалт хийж гаргах бодлого барьж байгаа, ажилчдын орон сууц барина гэж надад сайхан барилгын зураг үзүүлж танилцуулсан ханбогдоо түшиглээд 15000 хүнтэй жижиг хот болгох тухай ч надад бас танилцуулсан мөрөөдөл биш хийх гэж байгаа гэж ойлгосон гэснээр товчхон яриа өндөрлөв.

No comments:

Post a Comment