Өөдсөн чинээ миний хүүг их хайраар хайрла
Өлгийдөө багтахгүй болсон ч нялхаараа
Аав ээжийн хайрыг харамгүй өгч өсгөсөн хүүхэд
Амьдрал хэмээх их далайд сэлүүр алдахгүй итгэл авч өсдгиймаа
Ажилд орхиод орох болохоор дасгаж байна гэж бүү уйлуул
Айдсаар хучигдвал арчаагүй нэгэн болж ядарч мэднэ
Аяндаа үлдэж л таараа эвий минь
Аргадаж эрхлүүлж хайрла хүүг минь, заяа нь гомдочихож мэднэ
Ээжээ үгүйлэн том том нулимс унагаж байхыг нь харж
Элэг эмтрэх зүрх хүрэхгүйнээ аав нь хүүддээ хайртай.
Энэ л амьдралаа тэдэнд зориулж хайрлавал
Эргэх хорвоод тэд дараа үеэ илүү хайрлахаа ухаарна.
Бодох бүрий хайр ивэлгэсэн повгор хүүгийн минь
Ботгон нүд нь нулимсаар цэлэлзэж байхыг харахаар элэг эмтрээд байдгиймаа
Борооны их ус уулнаас догшрон буух шиг
Борхон хүүгээ өмөөрөөд мэлмий минь бас үерлэх гээд байдгиймаа
No comments:
Post a Comment