Powered By Blogger

Monday, October 24, 2011

Чандмана эрдэнэ

Гол, горхи: Монгол орны хэмжээнд 2 буюу түүнээс дээш аймгийн нутаг дамжин урсдаг 56 гол мөрөн, 3 томоохон нуур байдаг.Улсын хэмжээнд нийт 6646 гол горхи тоологдсоноос устай бүртгэгдсэн 6095 гол горхи байна. Үүнээс 551 гол горхи тасарсан, шургасан ширгэсэн байна. Энэ оны хур тунадасны байдал, аж ахуйн үйл ажиллагааны нөлөөлөл, уур амьсгалын өөрчлөлт зэргээс хамаарч гол, горхи газар орон бүрд харилцан адилгүй хэмжээгээр нэмэгдэж, урьд оныхтой харьцуулахад нэмэгдсэн эерэг өөрчлөлтүүд байна. Сүүлийн 30 жилд олон жилийн дунджаас бага хур тунадастай байсан 2003-2007 онуудтай харьцуулахад хатаж ширгэсэн голын тоо цөөрсөн байна.

Нуур, Тойром: Монгол орны хэмжээнд тоологдсон нуур, тойром нийт 3613, үүнээс устай 3130, ширгэсэн 483 байна. 2003 онд 4639 нуур тоологдсоноос 780 гаруй нь ширгэсэн, 2007 онд 3732 тоологдсоноос 1163 ширгэсэн байна.

Булаг, Шанд:Монгол орны хэмжээнд энэ оны байдлаар нийт 9320 булаг шанд бүртгэгдсэнээс 7441 булаг, шанд устай тоологдож 1879 булаг шанд ширгэсэн гэсэн дүнтэй байна.Мөн улсын хэмжээнд 64 үерийн хамгаалалтын далан байгаагийн хүчин чадал нь тодорхой 35 далан /128км урттай/ тодорхойлох боломжгүй 29 далан тоологджээ. Мөн улсын хэмжээнд 66 цэвэрлэх байгууламж, одоо ашиглаж байгаа 13 усан цахилгаан станц байна.

Худаг: Улсын хэмжээнд 34313 худаг тоологдсоноос өрөмдмөл гүний худаг 6510, богино яндант болон эвдэрсэн худаг 1595, энгийн уурхайн буюу ардын худаг 26208 бүртгэгдлээ.

Услалтын систем: Улсын хэмжээнд нийт 244 байдгаас Усны мэдээллийн санд бүртгэгдсэн 102 услалтын систем. Үүнээс 500 га-гаас дээш талбай услах хүчин чадалтай 22, орон нутгийн хөрөнгө оруулалтаар байгуулсан 36 байгаа ба одоо бүгд ашиглагдаж байна.21 аймаг, Улаанбаатар хотын бүгд 38914.67 га талбайг услах хүчин чадалтай юм.

Рашаан: 1930-аад оноос хойш ЗСБНХУ-ын /хуучин нэрээр/ эрдэмтдийн судалгааны экпедицитэй хамтран Монгол орны рашааныг судалсан бөгөөд нийт 220 гаруй рашаан байгаа юм.Рашааны үнэлэмж хангахуйц 90 гаруй ордтойгоос халуун рашааны орд 40, хүйтэн рашааны орд 52, байгалийн халуун уур бүхий орд 1, рашаан төст булаг 108, бичил орчин бүхий хүчин зүйлс байгаагаас гадна эмчилгээний лаг, наанги шавартай 40 гаруй нуур, шаврын орд газар судлагдсан байна. /ЭМЯ, ШУА-ийн Хими-Хими технологийн хүрээлэн-2003 он/ 2008 оны тооллогоор рашааны үнэлэмж хангаж болохуйц рашаан, рашаан төст булаг 473 тоологдсоноос устай 420 рашаан, 2003 онд 374 тоологдсоноос устай 364 рашаан, 2007 онд 429 тоологдсоноос устай 369 рашаан байсан байна. Рашааны ашиглалтын байдал одоогоор улсын хэмжээнд ашиглагдаж байгаа 9 рашаан, бүс нутгийн хэмжээнд ашиглах 3 рашаан, аймгийн хэмжээнд ашиглаж байгаа буюу цаашид ашиглах 18 рашаан, сумын хэмжээнд ашиглах 15 рашаан, ашиглах боломжтой эмчилгээний нуур болон шаврын орд 12, савлаж ашиглах боломжтой рашаан 11 байна гэж үзсэн байна.

Баянбүрд: Монгол орны говийн баянбүрд гэж байгалийн өвөрмөц тогтоцтой, ургамал, амьтны аймаг бүхий орчин байдаг билээ. Гол эх сурвалж нь усны эх үүсвэр, түүний тэжээгдэх орчин юм. Монгол орны хэмжээнд одоогийн байдлаар судлагдсан 30 баянбүрд байгаагаас олонх нь Алтайн нурууны өврөөс зүүн тийш дорнод Монголын тал хээрийн бүс хүртэл үргэлжилсэн өргөн уудам нутгаар байрлалтай.

Мөнх цас, Мөсөн гол: Мөнх цас мөсөн гол 2011 онд 225 тоологдсон ба ихэнх хувь нь Баян-Өлгий аймагт байдаг. Тус аймагт 182, Ховд аймагт 7, Увсад 33, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл аймагт тус бүр 1 бүртгэгдсэн байна

No comments:

Post a Comment